Thursday, November 1, 2007

Зарчим зөрчигдөв

Өчигдөр өөрийн хүсэл тачаалдаа татагдан өөрийн нэг зарчимыг зөрчиж орхив. Хэдийгээр нэг гол зарчимаа зөрчсөн ч яасан их баяр баясгалантай байх юм бэ өнөөдөр? Өөрийгөө ойлгохоо байлаа.

Даваа гаригийн орой ажлаа тараад явж байтал өөдөөс нэг бүсгүй залуу хоёр сугадчихсан ирж явлаа. Хамт явж байгаа залуу нь бодолд дарагдсан учраас эргэн тойронд нь юу болж байгааг анхаарах сөхөөгүй мэт санагдав. Харин бүсгүйн харц минийхтэй мөргөлдөн өөд өөдөөсөө харсаар зөрөв. Үнэхээр дажгүй хөөрхөн бүсгүй байсан тул тэсэлгүй эргэж хартал мань хүн бас эргэж харсан тул дахин бид хоёрын харц мөргөлдөж, миний хацар улайгаад л ичээд явчихав. Юу болж байна энэ чинь, яаж амьдарахын?

Цайны цагаараа ажлынхантайгаа гарч нэг хоолны газар орлоо. Ороод л шууд сул ширээ хайсан харцаар ямар хүмүүс сууж байгааг нь төдөлгүй мэдэв. Би өөрөө Европ хоолны хэсэгт нь очин сонгинотой шарсан мах авах гэж байхдаа ойролцоо сууж байсан бүсгүй намайг хараад байгааг мэдрээд л байлаа. Захиалгаа өгч байх зуур бараг л хажуу талаас нэвт ширтэж байсан тул захиалга аваачиж өгөх ширээгээ заахтаа өөдөөс нь нэвт ширтэв. Бид хоёрын харц мөргөлдөн түс тас болон нүд сохлох шахав. Тэрний хажууд миний үеййн залуу сууж байсан тул тэр залуугаас санаа зовоод бас хөөрхийг өрөвдөөд галын фронт дээр довтлох тактик барилгүйгээр дефенс хэлбэртэйгээр л өнгөрөөв.

Дефенс дээр тоглосон нь л гэхэд ар араасаа дуусахгүй түүх болох гээд байгаа учир аттак дээр нь тоглосоноо яривал аюултай жүжиг болох нь. Ай амьдарлаа гэж, аймаар сонирхолтой байна шүү. :)