Thursday, November 1, 2007

Зарчим зөрчигдөв

Өчигдөр өөрийн хүсэл тачаалдаа татагдан өөрийн нэг зарчимыг зөрчиж орхив. Хэдийгээр нэг гол зарчимаа зөрчсөн ч яасан их баяр баясгалантай байх юм бэ өнөөдөр? Өөрийгөө ойлгохоо байлаа.

Даваа гаригийн орой ажлаа тараад явж байтал өөдөөс нэг бүсгүй залуу хоёр сугадчихсан ирж явлаа. Хамт явж байгаа залуу нь бодолд дарагдсан учраас эргэн тойронд нь юу болж байгааг анхаарах сөхөөгүй мэт санагдав. Харин бүсгүйн харц минийхтэй мөргөлдөн өөд өөдөөсөө харсаар зөрөв. Үнэхээр дажгүй хөөрхөн бүсгүй байсан тул тэсэлгүй эргэж хартал мань хүн бас эргэж харсан тул дахин бид хоёрын харц мөргөлдөж, миний хацар улайгаад л ичээд явчихав. Юу болж байна энэ чинь, яаж амьдарахын?

Цайны цагаараа ажлынхантайгаа гарч нэг хоолны газар орлоо. Ороод л шууд сул ширээ хайсан харцаар ямар хүмүүс сууж байгааг нь төдөлгүй мэдэв. Би өөрөө Европ хоолны хэсэгт нь очин сонгинотой шарсан мах авах гэж байхдаа ойролцоо сууж байсан бүсгүй намайг хараад байгааг мэдрээд л байлаа. Захиалгаа өгч байх зуур бараг л хажуу талаас нэвт ширтэж байсан тул захиалга аваачиж өгөх ширээгээ заахтаа өөдөөс нь нэвт ширтэв. Бид хоёрын харц мөргөлдөн түс тас болон нүд сохлох шахав. Тэрний хажууд миний үеййн залуу сууж байсан тул тэр залуугаас санаа зовоод бас хөөрхийг өрөвдөөд галын фронт дээр довтлох тактик барилгүйгээр дефенс хэлбэртэйгээр л өнгөрөөв.

Дефенс дээр тоглосон нь л гэхэд ар араасаа дуусахгүй түүх болох гээд байгаа учир аттак дээр нь тоглосоноо яривал аюултай жүжиг болох нь. Ай амьдарлаа гэж, аймаар сонирхолтой байна шүү. :)

Saturday, August 11, 2007

Гитараа гэж

Ай хөөрхий, гитараа гэж...
Ойрын үед гитар тоглох гөөмөн их хоббитой болж байна. Надад өөрт минь гитар байдаггүй тул янз янзын гитар барьж суусаар нилээн ч дадлагажлаа. Гэвч бас л болоогүй ногооноороо байгааг өнөөдөр ухаарав. Олон гитар бүгд адилгүй учраас утас нь ч бас бүдүүн нарийн янз янз. Хамгийн нарийн утас нь гитар болгонд хэмжээсээрээ бараг адилгүй. Дөнгөж сая нэг гитар тоглож байгаад нарийн утасыг нь хамаагүй хөндчихөж. Нөгөө утас нь яаж тэсэхэв, тэр чигээрээ тас үсэрцэн тул залгаж чадалгүй гэрт нь оруулж тавив. Уул нь гэртээ авчирч хөглөх санаатай байсан чинь бүтэлгүйтэв. За за, олон гитар дээр дарж байгаад ямар ч гитар дээр утасыг нь таслалгүйгээр хөглөчихдөг болох байх. Үүний төлөө дахиад ганц хоёр долоо хоног зарцуулдаг юм билүү дээ. Удахгүй ажилд орчуул ингэж өглөө болтол гитар дарж сууна гэдэг ёстой гонжин жоо болох биз. Уул нь Америк гитарууд ч чанартай даа, барагийн махир хуруунд утас нь тасрахгүй. Лавдаг миний хөглөж байсан гитарууд тун дажгүй дамшигууд байсан шүү.
Ай хөөрхий, гитараа гэж...

Тэнгэрээс буусан Сарангуа чамдаа өргөх хэдэн үгс

Сэтгэлийн шандас хөглөөстөй хоносон тэр л үдэшийг би үл мартана. Сарны туяа цонхоор нэвт тусаж, Сарангуа чиний царайг гэрэлтүүлэхэд амьдрал хэмээх гашуун дарсыг лонх лонхоор нь хоосолмоор санагдсан тэр л үдэшийг би үл мартана. Заримдаа хөлгүй их далайд би төөрөн, огторгуйн гүнд шумбан, гүн бодолд дарагдахад айдас хүйдэс бүхэн холдож хамаг бодол сэтгэл хоосордог боловч тэр үдэшийн зүрх булгуйлсан мэдрэмж л надаас үл холдоно.

Лонх хоослон гунирхарсан сэтгэлээ хийж орхиод би холын хол дүүлэн нисмээр байдаг юм. Даанч чиний дүр зургийг согтсон үедээ төсөөлж, энхрий ялдам занг чинь, ариун нандин сэтгэлийг чинь эрүүл бус ухаанаар ургуулан бодохгүйг өөр өөрөө тушаасаар өнөөдөртэй золгожээ. Бурхан багш хэлэхдээ өлсөх нь хамгийн шаналгаат өвчин, биеийг олон нь хамгийн шаналгаат зовлон гэсэн боловч миний хувьд бол тэр л үдэшийг санан гунихарх нь хамгийн шаналгаат өвчин болж, харин чамайгаа мартаж чадахгүй нь хамгийн шаналгаат зовлон болсон нь нэг үнэн болжээ.

Би цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг ч сэтгэл минь чиний ялдам үгсээр гачигдаж, зүрх минь чиний нигүүлсэнгүй харцаар дутагдана. Өлсөх төдийд, цангах цагт хоол унд түм бумаараа олдох авч зуун зуун ульран одлоо ч сэтгэлийн минь хүлээсийг тайлах, зүрхний минь шархийг эдгээх чи минь надад ганц л олдоно. Чамайг би хажуудаа байлгахаас зайлсхийн, сэтгэлдээ мөнхөлсөнд чи биш би ганцаар буруутай. Галт тэрэгний буудлаас үдэн гаргахад чинь би дахин чамд ширхэг үг, ганц дугтуй илгээхгүй гэдгээ хэлээгүйд минь уучлаач. Гэвч чиний төрхийг би тэнгэрт нартай, газарт галтай мөнхөлсөн учраас чи хэний ч биш ганцхан минийх л байх тавилантай.
Ертөнцийн төгсгөлд, газрын гүнд, түнэр харанхуйд сэтгэлд минь гал өргөн зүрхэнд минь итгэл хайрладаг чиний гэгээн дүрийг би, цус минь хатаж, мах минь ялзарч, яс минь өмхөрсөн ч мартахгүй ээ.

Чиний хайртай бас чамайг харладаг,
Форбидден Колорс-с чинь.

Friday, July 13, 2007

Өгөр бие минь, чи сонсож бай!

Өөрийгөө өчүүхэн хумхын тоос, өтнөөс удаан яст мэлхий гэдгийг бие мах бодь, уушиг зүрхээрээ ухаарсны үндсэн дээр градус ихтэй ундаас татгалзах цаг болов.
Дөнгөж сая намуун бороотой үдэш Зайсан толгойн орой рүү гүйцээд хүрж ирлээ. Баас гэж 34 минут 1 секунд гүйдэг байгаа. Хоёр өдрийн өмнө гүйхэд 33 минут 9 секунд гүйж байсан чинь хоёр өдөр нойр хоолоо хасаад чойрч байгаад гүйсэн чинь жинхэнэ хошного царайлж бөгс толгойлдог байгаа. Уур хүрч уушиг зүрх амаар гарахад бэлэн байна. Нодлин жил яг ижил хэмжээний зайнд гүйхэд 27 минут 33 секунд болж байсан юм. Одоо бүр хичээл амарснаас хойш бараг бэлтгэл хийгээгүйг далимдуулаад гүйх хугацаа маань замбраагаа алдатлаа ихэссэн байна. Тэгж үл болно.
Шатаар гүйж байхад зүрхний цохилт минутанд 199 хүрч амисгаа хүртэл боогдож ирэв. Яахав ханиадтай байгаа тул амисгалахад хэцүү байхыг үгүйсгэхгүй боловч зүрхний цохилт зүгээр зайсангийн дээшээ гүйхэд 199 хүрнэ гэдэг бол байж болошгүй доройтол. Энэ бол өөр өөрийгөө доош нь хийж байгаа үнэн доромжлол. Чамай муу биеийг өглөө болгон 6-д босгоод хоёр долоо хоногт спиртнээс холуур явуулахад миний үгэнд орохгүй гээд хаачихав дээ, муу мах цус минээ!

Wednesday, July 11, 2007

Цус асгарав

Би энд нэг автобусанд суусан юм л даа. Уул нь ард нь ирсэн автобусанд суухаар анх автобусны буудалд очсон боловч тохиолдлоор л тэр автобусанд сууж орхисон юм. Билет ч яахав гайгүй авчина шүү дээ. Гаднаас нь харсан хүнд бол тэр автобусаны өнгө төрх нь гоёмсог, цоглог байв. Дотор нь ч бас надад хуучраагүй бараг шинэхнээрээ санагдсан л даа. Даанч тэр автобусанд надад хийх зүйл байгаагүй учир дараагийн буудал дээр нь буучаад дахиад суухгүйгээр шийдэв. Энэ бол цэвэр миний сонголт байсан бөгөөд тэр автобус миний буусан буудал дээр хүлээж нилээн согссон хэр нь би суулгүй цааш алхлаа. Тэгээд цааш алхаж явахдаа найзыгаа тэр автобусанд сууж яваа гэж бүр ятгаж хэлсэн юм. Гэтэл түүнийг тэр автобусанд суухыг хараад надаас жинхэнэ цус асгардаг байгаа. Энэ бол миний шийдвэр учир асгарсан цусаа долоогоод л цааш явахаас даа.
Ингээд бодохоор миний дотор жинхэнэ бантан байна уу гэлтэй. Гэхдээ ерөнхийлөн авч үзвэл хүний дотоод сэтгэл рүү өнгийхөд юу л бол юу олдох байх гэж бодож байна. За тэр ч яахав дээ, Монгол сайхан байнаа, сайхан байна.

Tuesday, July 10, 2007

Ницше та надад юу хэлэхийг хүсээв?
Миний мэдэхийн Ницше лав нүд нь сохрох гээд байхад л лааны гэрэлд бичиж суусаар бүр мэдрэлийн байтугай ядаргаанд орсон нөхөр. Түүнийг хүн бүр өөрөөр тодорхойлж болох боловч миний хувьд бол түүний гавьяа нь бол төрүүлж өсгөсөн Заратустга-д л оршино.
Заратустга-н төрөлтийг Бурханы үхэлтэй салгаж ойлгож болохгүй. Бурхан үхээгүй бол Заратустра төрөхгүй байсан юм. Яс юман дээр Ницше-н үгээр бол Бурханыг бид өөрсдөө алчихсан л даа. Яаж тэр вэ гэжүү? Тэр амархаан, Ницше-н хувьд бол бид ургуулан бодож, тархиндаа хийсвэрээр үүсгэсэн тэр Бурханыг шинжлэх ухаан болон өөрсдийн оюун ухааны тусламжтайгаар, тэр дундаа сүмээс хамааралгүй сэтгэж, бодож чадсанаар л тэр Бурханыг бунханд нь мөнхрүүлчихсэн хэрэг. Мартин Лютерээс өмнөх үед чинь Бурхан л хамгийн дээд ширээн дээр заларч түүний томилсон Ромын Поп нь Европын хүмүүс рүү угаадсаа цацдаг танхай байлаа шүү дээ. Гэвч Мартин Лютер гарч ирсэнээр хүн бүхэн Бурхан гээч эдтэй сүмээр биш харин өөрсдөө сууж байгаад шууд ярих эрхтэй болсон юм. Сүмийн ноёрхол замбараагаа алдсан үед хүмүүс заавалчгүй Ромын Поп-р дамжуулж Библи дээрх үлгэрийн тайлбарыг авдаг байсан бол Мартин Лютер сүмийн үүдэнд бичиг нааж хадаас зоосноос хойш харин дурын дурак өөрийнхөөрөө тайлбарлах эх үндэс нь бүрдсэн. Үүнийг дагаад олон ургалч үзэл энд тэндгүй дэлбээлж Христийн шашин дотроо түмэн категорт хуваагдах болсон билээ. Ингээд сүүлдээ бүр Бурхан байхгүй ч гэсэн үзэл гарсан ирсэн хэрэг. За тэгээд Бурхан байгаа эсэхэд хүн эргэлзэж л байвал түүнийг тархинаасаа авч хаях эхний алхам гэж ойлгож болохоор байлаа. Ингэж л альваа зүйлийг өөр өнцгөөс хардаг болж эхэлсэн нь нэг ёсондоо Ницше-д бол Бурхан гээч хийсвэр ойлголтыг хүн гээч амьтан тархинаасаа арилгаж хаях цаг болсон гэсэн сэтгэгдэл төрүүлжээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл хүмүүс Бурхан гээч тэр огторгуйн хаа нэгтээ орших аль эсвэл бидний мэдэхгүй хэмжээст орших зохиомол зүйлийг тархинаасаа авч хаясан цагт Бурхан гээч эд өөрөө үхсэнтэй утга нэг ажгуу.
Гэй Сайнс дээр нэг галзуу хүн зах дээр ирээд “I am seeking God! I am seeking God! … We killed him! … Is the magnitude of this deed not too great for us? Must we not ourselves become gods just to seem worthy of it?” гэж хэлдэг. Энэгүүрээ Ницше бидэнд юу хэлэх гээд байна вэ гэвэл бид нэгэнт Бурханыг зүрх сэтгэлээсээ аваад хаячихсан тул тэнд нь Вакуум үүсч л таараа. Харин бид өөрсдөө Бурхан болж тэр Вакуумыг бөглөхгүй бол хүн төрөлхтөн бүх зүйлээрээ дордоно гэж айлдсан хэрэг. Үлгэрчилбэл хэрвээ бүх ёс зүйг заадаг, хэрхэн амьдарч яаж явбал сайн сайхан газар ялангуяа диваажинд очихыг хэлж өгдөг Бурхан маань чад хийчихсэн үед түүний оронд өөрсдийгөө тавихгүй л бол бид чинь морал болон сайн сайхнаа уландаа гишгин, улмаар хүн төрөлхтөн болоод соёл иргэншил тэр чигээрээ дэлбэ үсрэнэ гэсэн агуулгатай л даа. Нэг ёсондоо таны машинийг Бурхан унаж явахад та Бурханыг машинаасаа хөшиглөөд унагаацан бол үрүүлний ард Загатустга-г л суулгахгүй бол тэр машин залуургүй болж онхолдох нь гарцаагүй гэж айлдсан хэрэг.
Энд та хэрвээ Загатустга буюу will power-тай нөхрийг үрүүлний ард суулгах л байсан юм бол заавалчгүй Бурханыг авч хаях зачем шаардлага байнаа гэж асууж магадгүй. Тэгвэл нэг зүйлийг би тодруулахгүй бол болохгүй нь. Бурхан гэдэг ойлголт бол хүн гэсэн ойлголтоос нэг түвшин өөр. Тиймээс ч та мянга мөргөж, түм төвчигнөөд хэзээ ч Бурханы зиндаанд очиж чадахгүй ба түүнээс ямагт дор байна. Гэвч Загатустга бол өөр. Загатусга-н түвшинд бол хүн очиж болно. Гэхдээ хүн бүр Заратустга байж чадахгүй, тийм ч учраас хүн бүр өөр өөрийн will power-р ялгаварлагдана. Харин Заратустга болохын тулд та хичнээн хөдөлмөрлөж мэрийсэн ч гэсэн анхнаасаа таньд will power байхгүй төрсөн бол хэзээ ч Заратустга болохгүй гэж Ницше үздэг байсан юм. Тиймээс will power-тай байх эсэх нь таны төрөлхийнх гэж үзвэл зохино. Тэгвэл энэ агуу will power гээч юу вэ гэж та асууж магадгүй. “Thus Spoke Zarathustra” номон дээр Заратустга өөрөөсөө яг ижил асуулт асууснаа ийнхүү хариулжээ “You still want to create the world before which you can kneel: this is your final hope and intoxication.” Тиймээ will power гэдэг бол өмнө нь сөхөрч болох ертөнц – эцсийн найдвар ба аз жаргал юм. Харин Ницше-н хувьд ертөнц өөрөө юу байсан юм бол?

Нэгэн бичмэл дээрээ Ницше өөр өөрөөсөө “энэ ертөнц миний хувьд юу болохыг мэдмээр байна уу? Эсвэл би чамд хэлж өгдөг юм билүү” гэж бичсэнээ ийн өгүүлжээ: “This world: a monster of force, with no beginning and no end, a firm, iron magnitude of force that grows neither larger nor smaller, that does not get expended but only transformed, as an entity invariable large, a household without expenses or losses, but also without a growth or income, surrounded by ‘nothingness’ as by its borders, not something blurry, wasted, or infinitely extended, but set into a specific space as a specific force, not into a room that might be ‘empty’ somewhere, but rather as a force everywhere, as a play of forces and waves of forces, both one and ‘many,’ increasing here while decreasing there, a sea of forces storming and flowing into one another, eternally changing, eternally flooding back with immense years of recurrence, with an ebb and flow of its forms, striving outward from the simplest to the most complex, from the stillest, most rigid, coldest outward to the glowing hot, wildest, most self-contradictory and then returning home once again from this abundance to the simple, form the play of contradictions back to the pleasure of harmony, continuing to affirm itself in this uniformity of its courses and years, blessing itself as what must return eternally, as a becoming that now of no satiety …”

Хэрвээ Ницше-н ертөнцийн тодорхойлт ингэж гарч ирж байгаа бол түүнд Христийн шашин юу байсан юм болоо гэж гайхаж байж болох юм. Тэрээр бичихдээ “If we consider it a commandment of humanity not just simply to let nature take its course but to establish a livable order for as many as possible, we ought to be grateful to Christianity for introducing its “theory of morality” to the world.” Тэрээр ёс суртахуун заадаг байсанд нь Христийн шашинд талархахаас биш өөр зүйлд баярлалаа гэж хэлэх хэрэггүй ухааны юм энд бичжээ. Тиймээс ч түүний хувьд Христийн шашин гэдэг бол зүгээр нэг ёс суртхуун заадаг үлгэр байсан гэсэн дүгнэлт хийхэд нээх хол зөрөхгүй буй за.
Хэрэв үнэхээр л Бурханд итгэдэггүй, диваажинд очихооргүй юм бол хүн төрөлхтөний үүссэн зорилго, байх шалтгаан нь юу юм бол? Миний ойлгосноор бол сая нэг тохиох гоц авьяастанг бүтээхэд хүн төрөлхтөн тэр чигээрээ туршилт болж байгаа аж. Тэр тэрбумд нэг тохиох гоц авьяастан нь өөрөө хүн төрөлхтөний байгаа шалтгааныг зөвтгөөд өгчих юм шиг ярьсан байх юм. Яг энэ тал дээр би түүнтэй санаа нэгдэх эсээ мэдэхгүй л байна. Гэхдээ will power гэдэг нь болдыг хатаах, чулууг бутлах эд гэдэг дээр түүнтэй зуу байтугай мянга хувь санал нэг байна.

Эцэст нь хэлэхэд өнөөгийн Бурхангүй нийгэмд Заратустгагаар л баримжаалж явахгүй бол хүмүүн бидэнд дээшээ тэмүүлэх стандарт, цаг үргэлж шамдах загвар алга болсон байна шүү дээ.
Zarathustra минь чи надад өөрийгөө харуулаач.
Заратустга минь чиний хүч тэнхээг би биширнэм. Чиний сэтгэлийн тэнхээг би шүтнэм. Сэтгэл гэгэлзэж, зүрх өвдөхөд чи л надад үлгэр жишээ үзүүлэн дэргэд минь байдаг билээ. Ганцаардалын өтгөн шугуйд төөрөхөд, доройтлын огторгуйд жингүйдэхэд чи л надад чиг болж, явах зүгийг заах од болон гэрэлтдэг нь үнэн гэхэд дэндүү үнэн болжээ. Шунгинах сумны доор хэвтэж, тэсрэх бөмбөгний чимээнд чих дүнгэнэж байхад чи л намайг зоригжуулдаг. Нуувчинд буугаа атган суугаа энэ л хүүг чи л эрийн эр болгодог. Дайсан гэх энэ сэтгэл хөдлөлийг чиний л хутгаар хутгалж, чиний л заавраар би устгадаг. Чи бол миний бурхан, ердөө ганцан шүтээн минь мөн.
Би чамайг харахыг хүснэм, үнэн төрхийг чинь үзэхийг дурланам. Өнөөдөр чи надад нэг л харагдвал, тэр төрхийг би насан туршдаа зүрхний зүрхэнд хадгалан тэнгэрт нартай, газарт галтай үүрдийн үүрд мөнхөлөе.
Заратустга минь чи надад өөрийгөө харуулаач.

Tuesday, June 12, 2007

Tick Tock, Starting line!

"power dont come from a badge or a gun. Power comes from lying. Lying big and getting the whole damn world play along with you. ONce you got everybody agreeing with what they know in hteir hearts aint true, you have got them by the balls" Sin City

I want to check how far my WILL can go. Right now the starting point. My WILL vs Powerful Enemy of Addiction.

Friday, June 8, 2007

Confused about my identity

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Нээрээ ийм хүүхэн байхад өдөөр ч яахав.

P.S: Тайлбарыг коммент булангаас уншаарай.

P.P.S: Дээрх зургийг http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=2714 хаягнаас авав.

Thursday, June 7, 2007

"Wretched of the earth" vs "Hамайг дагаад цэнгэ"

Ай амьдарлаа гэж...
Замбуулин тивийн өнцөг булан бүрт хүмүүс зовлон зүдгүүрийн нүдүүрт нухлагдаж байгааг бид бүгдээр ямар нэг хэмжээнд мэдэж байгаа билээ. Тэдний нэг бол яах аргагүй Тунгалаг бүсгүй юм. Тэрээр ертөнцийн хатууд гунин, амьдралын утга учирыг эргэцүүлэн өөр өөртөө гэмшин сууж болох л байлаа. Гэвч Тунгалаг бүсгүй хөл дээрээ босох гэж, хүүхдээ хүн шиг хүн болгох гэж зүтгэн өөрөө хоёр идэхгүй, хүүхдүүдээ хоосон хонуулахгүй авч яваа нь түүнийг бусдаас ихээхэн ялгаж өгчээ. Өнөөдөр Монгол оронд Тунгалаг бүсгүй шиг сэтгэлийн хаттай олон арван эмэгтэйчүүд өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө, тэр дундаа төрүүлсэн үр, төрсөн дүү болон хайртаа ээжийнхээ төлөө хоногийн хорин дөрвөн цагийг тэдний төлөө зориулж яваа бол гэж бодох юм. Энэхүү бодол маань Тунгалаг бүсгүйн цаана буй дуу хоолой нь сонсогдохгүй хэдэн арван эмэгтэйчүүдийг өрөвдөх сэтгэлийн минь шандасыг хөндөж орхих юм. Бурхан хорвоог бүтээсэн гэх мөртлөө хүний зовлонгоор ханаж цаддаггүй хорвоог бүтээж дээ. Ядаж ганц бүсгүйд нь ч гэсэн итгэлийн гараа сунгаж найдварын галыг өгөх юмсан. Тунгалаг бүсгүйн талаар нэвтрүүлгийг энэ хаягаар орж үзээд хандив өргөж болно.
Лүмино "намайг дагаад цэнгэ, намайг дагаад цэнгэ" хэмээн үглэх нь Казино тоглох томчуудын шуугиан дунд үл сонсогдоно. Сая саяар нь барьцаалж, хэдэн зуун мянгаар цацах нь казино тоглож буй томчуудын зан бололтой. Бусдын мөнгийг хэдэн мянгаар ногооноор нь хармайлж, хэдэн арван мянгаар нь цацан, нам засаг ах дүүдээ хандивлаж ирээдүйн аалзны торыг бэгчүүлж буй гүзээ томтой гүргэр харуудыг алийг тэр гэхэв. Тунгалаг бүсгүйг энэ харуудтай харьцуулшгүй л дээ. Хэдийгээр Тунгалаг бүсгүйд хийсэн нүгэл, алдсан алдаа гэж бий боловч, үнэн шударгийн дэнсэн дээр өөрийн хүчээр зүтгэж буй бүсгүйг дийлэх гүзээт олдохгүй буй за. Дундаршгүй зовлон байдаг гэдгийг зүрхний зүрхэндээ ухаарч ойлгоогүй хүмүүс ямар ч олон байх юм дээ.

Жаал хүү зах дээр ачаа зөөн гүйнэ. Зах тарах үеэр тэрээр газар хэвтэх хайрцаг цуглуулан гэртээ аваачиж түлээний оронд хэрэглэдэг юм. Учир нь түлээг нь дөхүүлж усыг нь зөөх хүн тэднийд түүнээс өөр үгүй. Түүний ээж нь анх УБ-т орж ирээд зах дээр малын гэдэс зарж явахдаа машин дайруулан аарцагны яс нь гэмтсэнээс хойш гэрийн хамаг л ажил түүний нуруун дээр тохогдсон нь жаал хүүд ахадсан ачаа боловч хайрт ээжийнхээ төлөө хайртай дүү нарынхаа төлөө тэрээр үүрсээр яваа юм. Аав нь хэдэн жилийн өмнө өөр хүнийг дагаад явсан ба хоосон хонох өдрүүдэд ээждээ санаа зовон аавыгаа дурсаж хононо. Хүүгийн зовлон ч ингээд зогсохгүй л дээ. Хүүгийн ээж ч ингээд ч амархан эдгэчихгүй.



Хүүхний царайлаг, сархадын хатууд дурлаж явах нь нас бага, цус шингэнийх гэж би боддог. Гэвч энэ бүгд хормын жаргал л юмдаа. Насны жаргалыг эдлэхийн тулд бусдын зовлонг өөрийнтэй харьцуулж байж л мэдэх болов уу. Энэ клип-н дээр гарах бацаануудыг дээр зах дээр ачаа зөөдөг халтар хүүтэй харьцуулаад үзээрэй. Хэдийгээр баян хүн хаммераа унана уу, хар зах дээр ачаагаа зөөнө үү хамаагүй боловч эд нар чинь энэ ертөнцөд адилхан уйлж ирээд уйлуулж явах хүмүүс гэдгийг битгий мартаарай.


Энэ хорвоог би зовох нэг нь зовж байж, жаргах нэг нь жаргадаг хорвоо гэж огтоос боддоггүй. Хүн гэж амьтан жаргалд хүрэхийн тулд бусдынхаа зовлонд дөрөөлөн амьдардаг хэмээн итгэдэггүй. Тиймээс ч хүн болгон алтан аяганаас ус ууж, амьдын жаргалыг эдэлж чадна хэмээн найддаг.Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

Sunday, June 3, 2007

Унтраалгүй асаана

Би нүдээ анин, дотоод сэтгэл рүүгээ өнгийлөө. Өрөвдөлтэй дүр зураг гялс буусан боловч өнө эртний түүхийг агуулсан том гэгчийн хар сав үл мэдэгдэх хэмнэлтээр тэнд тогшин байв. Заримдаа хурдасч аяндаа сулардаг энэ хэмнэл надад яасан дотно санагдаж байгааг тэр л өдрийн наран доор би мэдэж, өөр өөрийгөө дахин нээх шиг санагдав. Би гээч хүн дотоод сэтгэлийн хар саванд хүсэл найдварын олон зүйлийг овоолж тавиад өндрөөс өндөр гэгч цамхаг барьсан нь тэнгэр өөд сүндэрлэн миний өмнө дүнхийж байлаа. Цамхагийн оройд ҮНЭН бий гэж, түүний орой руу яаран давхиж явах замд заримдаа “амьдралын салхи” намайг дуэльд дуудан морин дээрээс минь жадаар сүлбэн унагаадаг. Өөрийн муудаа унасан “амьдрагч” би зүрхэндээ уйлавч буцаж босон морин дээрээ суухаас өөр замгүй гэдгийг унахдаа үмхсэн шороогоо амталж байж л мэднэ. Гашуун шорооны гайхамшигт мэдрэмж намайг чадалгүйтал, доройтолын халуун галд шарж, хүйтэн усаар сэртэл цохиж сэрүүцүүлнэ. Энэ л мэдрэмж намайг энгүй их бодлын далайд дарвуулаа татан учиг болж би гээч хүн бодлын хөвөрлөөр дахин салхи хийн хурдаа авна. Ялагдлын эргээс холдон хөвөхүйд зүрх сэтгэлийн минь учгийг тэр л завь зүсэн одож ирээдүйн өндөрлөгөөс орох найдварын бороон дуслыг тэр л завь тосон авч хүсэл тэмүүллийн цэцгийг услана. Хав харанхуйн дунд мөрөөдлийн цог унтарвал хүн төрөлхтөн галгүй хоцроно гэдгийг мэддэг юм шиг мөнхийн дэнлүү мөрөөдийн цогийг унтраалгүй асаана. Мөрөөдлийн цогийг унтраалгүй асаана. Тиймээ унтраалгүй асаана.

Tuesday, May 29, 2007

Man’s inhumanity to man

Ай амьдарлаа гэж...
Өнөөдөр ямар хачин өдөр вэ? Хийсэн бүтээснээ эргэн харвал хумсын чинээ байх авч бодсон бодлоо эрэн хайтал харин хаврын салхи шиг хавирга нэвт зүсээд өнгөрчээ.
Бодлын минь хөврөл надаас аль хэдийн хийсэн одож далайн эргээр алхлан явна. Мөнх хөх тэнгэрийн дор хүржигнэн архирах далайн давалгаа эрэг цохин эргэж буцна. Үе үе халин урсаж өмдний минь үзүүрийг норгох үеэр зүүдний ертөнцөөр нисэж явсан мөрөөдөл минь сарнин жингүйдэхүйд давалгаа юу ч болоогүй юм шиг буцаж татрана. Түүний хойноос гунигийн нулимсаа бөмбөрүүлсээр мөрөөдлийн гараас чанга атган далайн гүн рүү би шумблаа.
Хүүхэд байхдаа л шөнө болгон далай доогуур Капитан Нимотой 20000 бээр аялдаг байсан шиг санагдаж байна. Одоо бодохнээ Капитан Нимотой уулзах завгүй гүйж яваа залуу нас минь хаашаа ингэтлээ юундаа яарч байгааг би гайхан холоос харж зогсоно.
Сая амьдарлын нэгэн шатыг алгасан үсэрч гарахын даваан дээр далайн гүнд дахин аялал хийхийг амьдрал өөрөө надад санал болгосон юм. Хунгүй нуур бол уйтгартай шиг адал явдалгүй амьдрал бас гунигтай байдгийм. Халуу шатсан говийн наран доор ургах заг мод шиг өргөстэй амьдралд хатгуулж явахдаа хунгүй нууранд хун нь болж, хоосон амьдралд чимэг нь болж явахыг л хүсдэг байв. Гэвч хун шувууд хоёроороо нисэх мөн чанартай болохоороо бүргэд мэт хурдан ёл мэт өндөрт тэд нисэж үл чадна. Учир иймд л бүргэд шиг хурдан, ёл шиг өндөрт ниссээр мөн чанараа мартах шахаж. Өндрөөс газар тэнүүн харагддагт хууртан хурдлах тусам амьдарлын амт нь багасч нэг, ихэсч нэг тэмтрэгдэнэ. Тэмтрүүл минь салхины эрчинд мурийж, агаарын даралтанд далийж цаг хугацааны хэмжээст доос татаад тэмтрэхдээ хүртэл өлөн чоно шиг хэлээ гаргадаг болчихож.

Ганц дэнлүү бариад зах дээр яваа галзуу залуутай гадаад хэл дээр санал солилцохдоо би дуртай. Бурханыг үхсэн гэх боловч үхсэн гэдгийг нь би хэлүүлтгүй ойлгосоныг тэр битгий хэл хүмүүс мэдэхгүй л дээ.

Дээрх өгүүллэгийг би man's inhumanity to man гэмой. Ай амьдарлаа гэж...

Thursday, May 24, 2007

Амьдрал гэдэг нь ...

Ай амьдарлаа гэж…
Даяаршиж буй өнөөгийн нийгэмд Буддизм ч хоцрогдож дээ. Гэхдээ амдарлыг зовлон гэж үздэг философи нь хэзээ ч хоцрогдохгүй байлгүй. Энд ашиглагдаж буй ойлголтууд нь тун дажгүй санагдаад байдаг юм. Түүнээс хальт хуваалцах мину.
Амьдрал бол зовлон гэдэг нь нэг ҮНЭН-д тооцогдоно . Хүн бүр уйлж төрнө уйлуулж буцна. Бурхан будда гэдэг ойлголт суулийн үед Монголд ертөнцийн эзэн мэтээр төсөөлөгдөх болж. Уул нь Буддаг бурхан гэж шүтээд мөргөж залбирч явснаас уг хүний ярьсан зөвөлснийг сонсвол аль болох зөв гольдрилдоо ормоор ч юм шиг. Хүн өвдөнө, амьдрах гэж ядрана, тэр болгон аж жаргал ирэхгүй их зүтгэлийг маань мурина. Хүн хөгжинө, хөгжихийнхөө хэрээр шунана тэгээд л эргээд бусдыгаа мөлжих юмдаа. Ингээд бодоод байхаар яах аргагүй энэ гачлант амьдарлын зовлонгийн эх үүсвэр юунд байна вэ гэж бодогдмоор.
Зовлонгийн шалтгаан нь бид хэтэрхий бусад зүйлтэй хавсарцгаасан байна. (attached) Хайр дурлал гэдэг бол үнэхээр яалтачгүй хүнийг бусадгай хавсарч хаядаг эд тул аль болох холуур явж түүнд түлэгдчихгүй шиг галын фронтод хүч үзэх хэрэгтэй гэж би боддог юм. Өнөөдрийн нийгэмд альваа буянт үйлсийг үнэлэх үнэлгээ нойль зааж хүн болгон хувиа хичээж довоо шарлуулсаар нийгэм гээд эдээсээ тасарч холдосноор дахин нэг эволюцийн эхлэлийг тавьж байх шиг. Тиймээс ч хүний туйлын чанар гээч алдагдаж бүгд л бий болсон нөхцөл байдалд нэгдэж нийлэхийн тулд ЕРӨНХИЙ ЗУРГИЙГ буюу яах гэж амьдарч байгаагаа мартан өнөөдөр маргаашын талхны захын төлөө улайран алалцана. Найз нөхөд гээч зүйл алтан амьны гол модон дээр тулгуурлаг байсан цаг өнгөрч одоо мөнгөн дээр тогтоогүй зүйл олоход бэрх болжээ. Хэмэнгүэй зохиолдоо бичихдээ “No one makes things complicated by becoming your friend for any obscure reason. If you want people to life you you have only to spend a little money” гэсэн байна. Мөнгө чинь хүн төрөлхтний бодож олсон аугаа нээлтийн нэг нь мөн боловч эргээд хүн төрөлхтөнөө залгих атгаалжийн хар мангас бас мөн ч юм шиг. Цаад утгаараа юуг үгүйлнэ вэ гэвэл бид аливаа материаллаг зүйлд хэт ач холбогдол өгч амьдарлын утга учирыг тайлбарлаж ирсэн нь эргээд биднийг зовлонгийн далайд живүүлж байгаа юм. Будда ах үүнийг аттачмент буюу бид энэ амьдралд хэт автаж альваа зүйлийг өөртэйгөө хавсарч орхисноор тайлбарлаж байна. Зөвхөн материаллаг зүйл ч биш бас сэтгэл хөдлөл гэх мэт зүйлс энд бас орохыг мартуузай.

Зовлонгийн харгуйд төгсгөл бий.
Би өглөө босоод нүүрээ угаагаад нөгөө өмдөө солиод өмдөг шиг тэд энэ тохиосон амьдарлаа самсарагийн нэгэн хэсэг гээд үйлийн үр маань үргэжлээд өөр газар өөр биеийг олон төрөв хэмээнэ. Харин үйлийн үрийг багасгаснаар самсарагийн энэ тойрогоос нэг мөсөн гарч үүрдийн энх амгаланг олно. “True forethought only arises when a man does something towards which no impulse urges him, because his reason tells him that he will profit by it at some future date” гэж Бэртранд Руссал гуай хэлж байсныг саналаа. Харин өнөөдөр бид чинь энх амгаланг бус харин энэ тохиосон амьдралдаа буюу хадан гэртээ харихаас өмнө яажшуухан байж байгаад аль болох их таашаал авчих вэ хэмээн бодож тархиа гашилгана. Гашилсан тархи яалт ч үгүй хариу болгож мөнгө-г санал болгоно. Ингээд мөнгөний араас хөөсөн нэхэл үргэжлэх мэт. Гэвч буддистуудын хувьд бол энэ харанхуйгаас гарах аргачлал бий бөгөөд зөвхөн нэг төрөлдөө бүтэхгүй. Энэ аргачлал нь 8-н нугалааст зам.

Зовлонгоос салах арга нь 8-н нугалааст зам
Уул нь амьдарч байгаа орчноо гаднаас нь нэг дурандвал ямар галзуугийн эмнэлэгт эмчлүүлж байснаа мэднэ. Харин дотор нь таваргаад байвал юунд байснаа битгий хэл хаашаа таваргаад байгааг ч ойлгохгүй буй за. Тиймээс ч номон дээр ийнхүү “The cotton must be picked before the cloth is made” гэж уншиж байснаа бодохоор амьдарахын тулд эхлээд зорилгоо тодорхойлохгүй бол буруу замаар будаа тээж буцахдаа шороо цувуулна гэсэн дүгнэлтэд хүрэх юм. Үнэхээр хөвөнгөө цуглуулаагүй байж даавуу яаж нэхэх вэ дээ. ПР-даж гүйгээд даавуу нэхчдэг бол ч болж л байна, даанч... Буддистуудын зорилго нь бол зовлонт амьдарлаас салж үүрдийн жаргалыг олох нь бөгөөд үүнийг 8-н нугалааст замын дагуу явж очино гэдгийг ч сургаж үлдээжээ.

Эцэст нь хэлэхэд “Even young people become worn out and get tired. Even the best of them trip and fall. But those who trust in GOOD will receive new strength.” Хамгийн шилдэг нь уралдаанд түрүүлж тэмцээнд ялж асуултанд зөв хариулдаг бачка ч биш бололтой. Хамгийн шилдэг нь бүхнийг мэдэж бүхнийг бүтээдэг нь ч бас биш бололтой. Тэгээд хэн болж таарах вэ? Миний бодлоор хав харанхүй нүгэл дундуур тэмтчин явахдаа өөрийн доторх гэрэл гэгээг удаан хамгаалж чадсан нь хүн төрөлхтний хамгийн шилдэг нь болох авай. Ай амьдарлаа гэж ...

Хайна гэдэг олохын нэр биш

Ай амьдарлаа гэж... Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрлээ. Ходоод хоржигноод өлсөнөө мэдэрлээ. Өндийж суугаад зүүдээ бодлоо. Төрсөн газар угаасан устайгаа хүн хэзээд холбоотой байдаг гэдгийг батлах гэсэн мэт тэнд болж буй нийгэмийн хямрал чинь хэдэн мянган бээрийн цаана суугаа мань мэттээ нөлөөлж зүүдэнд хүртэл хар дарж орж ирэх юмдаа.

Бодоод байхнаа бадарчилж яваа намайг төөрсөн будилсан мэт бодож болох боловч "All that is gold does not glidder, Not all those who wander are lost" гэж үг байдгийг бодсоор сэтгэлээ засан могжоохон даагатай жогжоохон тэр л хүүг дотроо тээсээр хорвоо дэлхийг хэрэн тэнэнэ. Шинэ газар ширүүн үгстэй дэнлүү их тулгарч зүрх сэтгэл уяангийн өнгөө алтаад шир болж зүсээ өөрчилжээ. Хэссэ ах Сиддарта зохиолдоо 'I am like you. You cannot love either, otherwise how could you practise love as an art? Perhaps people like us cannot love. Ordinary people can - that is their secret' гэсэн нь миний хувьд үнэн болжээ. Хайр дурлал гэдгийг ариун нандин эдээр төсөөлүүлэн бодох боловч бас л энх тайван гэдэг шиг хийсвэр эд тул практик тал дээр алдаа зааж систем гацна. Xэнээс ч юу ч хүсдэггүй тэр л НАНДИН эдийг хэзээ хаана сажилж яваад хором ч болтугай сэтгэлдээ мэдрэх бол гэхээс одоо ч гэсэн үүргэвчээ чирээд гарахад бэлэн сууна. Уул нь сохор ч, доголон ч биш мөртлөө доголонгийн газар доголон, сохорын газар сохор явсаар бага ч гэсэн зүйлийг мэдэж авлаа. Чамлахаас чанга атга, чичга алдвал тас хавч гэдэг дээ. Эдгээр олсон олзоо ямар турбагаар (хоолойгоор) явуулж өөрийн зорилгодоо ашиглахаа мэдэн будилсаар сууна. Харин миний мэдэж байгаа нь гэвэл олсон олзоо хоолойгоороо их л өндөр даралтаар л шахана даа. Зад шаачихгүй л бол эрх биш эрчээрээ явсаар очих байлгүй дээ.

Хүн сурч ойлгоно гэдэг нэг хэрэг харин түүнийгээ бусдад ойлгуулна гэдэг бол бас ангид хэрэг. "He who travels far will often see things Far removed from what he believed was Truth When he talks about it in the fields at home, He is often accused of lying" гэж миний шүтэн бишрэгч номондоо бичсэн байсан нь үнэхээр үнэн үг юм шиг санагддаг юм. Хөмөрсөн тогоондоо харлаж хатсан махнуудад байтугай гэрэлт ертөнцийн эрх чөлөөт эрвээхэйд өөрийгөө ойлгуулж чадахгүй үлдвэл эх орондоо буцаж очиод ганц л хийх ажил үлдэх байхдаа. Тэр нь дамар барьж домбо нүдсээр жинхэнэ бадарчин төрхөндөө орж, бутчын хүүхдээр явсан газраа мөрөө гаргасаар дорнодын талаас хөвсгөл далай хүртэл нүгэлээ наминчилж бадрах буй за.

Цэрэгт хүн даалгавар биелүүлдэг бол амьдралд хүн яадаг юм бэ? Миний бодлоор яадаг ч үгүй юм шиг. Мөрөөдлийн хөлгөөр амьдарлын харгуйг туулж бодь сэтгэлээр хүний заяаг элээж заримдаа бүдэрч замдаа саатдаг ч юм шиг. Энэ үед гансран гайхаж амьдрал утга учраа алдан жинхэнэ despair болдог биз. "despair is hte result of each earnest attempt to understand and to fulfill their requirements" гэж бас миний шүтээн бичиж байсныг санагалзаж сууна. Ингээд сөнөж сүйрч, гутарч гуньж явсны үндсэн дээр даваа давж, бартаа туулсан хүмүүсээс зарим нь хүний ертөнцөд хүний үндсэн чанар болох альваа сул тал төрөлхийн дутагдлыг өөрөөсөө арчин хаях даалгавар өгнө. Мэдээж бурханд итгэх итгэл нь соёлын үлдэгдэл болж амьдарлын утга учир нь альваа сүпернатурал утгаа алдсан ертөнцөд өөр практик даалгавар юу л байлтай. Ничше ах маань ингэж айлджээ "it is up to man to give his life meaning by raisin himself above teh animals and the all-too-human. Our so-called human nature is precisely what we should do well to overcome; and the man who has overcome it Zarathustra calls the overman." Заратустгаг бурхан мэт залан духаа цоортол мөргөх нь холгүй явсан цаг саяхан сан. Галын фронт дээр дохио өгөнгүүт дайрахад бэлэн нуувчинд хэвтэж буй салшгүй найзууд мэт түүнийг хайрлаж байсан үе энүүхэнд. Харин одоо тэр намайг орхиод урьд гүйж байх юм, араас нь би гүйцэж чадахгүй маажигнана. Ингэж навсайсаар Заратусгаг гүйцэж чаддагүй юм бол ядаж OVERMAN-ны хугархай яв гэж Ничьше айлдасныг энд бас дамжуулая. "if you cannot be saints of knowledge,a t least be its warriors. They are the companions and forerunners of such sainthood. Let your work be struggle. Let your peace be a victory. Not your pity but your courage far saved the unfortunate."

Яг одоо эрх чөлөөг асар их хүснэм. Дотор давчдаад эх дэлхий багадаад байна. Нисэх юмсан гэхдээ энд биш тэнд ч биш харин эр зориг-ийн тал дээгүүр эрэмгий шийдэмгийн уулан дээгүүр дүүлэх юмсан. Гинжиндээ хүлэгдээд сууж буй пролетар адил сууж энэтхэг үхэр мэт номхорч, номонд би бээр сүнсээ дуудуулжээ. Тэгээд хайж байгаа зүйлээ олох гэж, эрж байгаа юмаа авах гэж өдөр хоногийг бодлын манан, сэтгэлийн данханд өнгөрүүлж байсан нь одоо бодохнээ арай л дутагдалтай мэт. Сиддарта хэлэхдээ "When someone is seeking, said Siddhartha, it happens quite easily that he only sees the thing that he is seeking; that he is unable to find anythin g, unable to absorb anything, because he is only thinking of hte thing he is seeking, because he has a goal, because he is obsessed with his goal. Seeking means: to have a goal; but finding means: to be free, to be receptive, to have no goal." гэсэн нь хайгаад эрээд байвал чи тэр хайгаад байгаа зүйлээ л сэтгэлдээ тээж явдаг тул тэнд хана барьж хашлага босдог. Ямарваа нэгэн зүйл тэр ханыг нь нэвтэлж хашлагыг нь эвдэж үл чадах тул хүн альвааг олж мэдэн өөртөө шингээж чаддаггүй. Хайна гэдэг бол зорилготой байна, харин ОЛНО гэдэг бол эрх чөлөөтөй, хүлээн авах чадвартай, зорилгогүй байна гэсэн үг хэмээх үнэн үгээр тэр намайг хутгалав. Тэр даруйдаа би шархдав. Олон сар өнгөрөв. Шарх эдгэдэггүй ээ. Одоо цус алдаад, өвдгөө тэврээд л хэвтэж байна. Нойр ч хонх цохиод хаалга тогшоод орж ирж байгаа харагдана. Тиймээс сайхан нойрсоорой анд минь. Харин би буцаад л нийгмийн хямрал дунд зүүдээ өнгөрөөхөөс. Ай амьдарлаа гэж...

Wednesday, May 23, 2007

Мишима таныг би ойлгохыг хүснэ

Ай амьдарлаа гэж... Ходоодоо хэрчиж хоолойндоо тонгорог зоолгүйгээр Юкиог ойлгоход хэцүү биздээ. Чухам юуны төлөө, юунд итгэж бор амиа золиосолсныг мэдюү гэж түүний хэдэн номыг уншиж философийг нь тунгаалаа. Тэгээд ариун биш амьдарч байхаар сайн үхлээр үхэе ч гэж бодож байх шиг. Сүүлдээ золтой л өөрийгөө сэппүки-тчихсэнгүй. Энэ бол яалт ч үгүй Юүкио Мишима-гийн нөлөө.
Муу хогийг уншаад суухаар цус бүлэгнээд амьсгаа давчдаад бас л эвгүй шүү. Үнэн гэдэг хоосон идеалны араас хөөж явсан хүүхэд настай харьцуулвал өнөөдөр би цэвэр ариуны ардаас яваа ба энэ залуу насны минь зорилго болсон хүслэн маань амжилтанд хүрэх магадлал нь урьдынхаас илүү мэт боловч Uncertainty Principle-р бол огт мэдэгдэхгүй юм. Гэхдээ одоо ингээд гэдсээ хүүлчихвэл ачит ээж минь хэрхэх билээ гэж бодохоосоо илүү амьдарлын утга учирыг олж мэдээгүй аль ч үгүй байж юуны төлөө алтан амиа өргөж золиослох билээ гэхээс дотор харанхуйлж эргэж буцна. Энэ бол миний бодол харин Юукио юу гэж бодсоныг би өөрийн ойлгосноороо энд буулгахыг хичээлээ. Томоотой сууж тайван сонсоно уу.
Юкиогийн үеийн Япон орон өнөөдрийнх шиг байгаагүй ээ. Тэр үед одооноос хэдэн мянга дахин илүү дарамттай, эх орон гэж үнсэн дээр босож буй усан оргилуур мэт хаашаа ч ирээдүйд цацраад явчих боломжтой бөмбөгнүүр эд байжээ. Номны нэг хэсэгт "Our land divided, sold to barbarians The Sacred Throne in peril May the gods of heaven and earth Behold our loyal devotion" гэсэн нь ийм нийгэмд увайгүй хувалзнууд дээш өгсөн, төрийн өндөрлөгт очиж шимж эхэлснээр бага ч гэсэн аалзны торыг хэрээд авсан байсан нь хааяа нэг ил гарж ирсэн нь самурайн ёсыг хүндэтгэж Эзэн хаандаа үнэнч явсан эрсийн зүрхэнд хутга шааж байсныг тод томруун илэрхийлнэ. Тийм ч учраас "To know and not to act is not yet to know. And it was this philosophy that I strove to put into practice" гэж номондоо айлджээ. Энэ нь "юу болоод байгааг мэдсээр байж өвдөг дээрээ гараа тавьж дүлий дүмб оргин суух нь арай мэдэх болоогүй байна гэсэн үг. Учир иймд үнэхээр ямар жигшүүрт явдал болж байгааг мэдсэн бол бид үүний эсрэг арга хэмжээ авах ёстой шүү гэж шууд бус утгаар зохиолдоо бичжээ. Нандин зүйлийнхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн гэдэг нь цаана алтан амиа ч бас зориулахад татгалзах зүйлгүй гэсэн утга агуулна. Юуны учир алтан амиа зориулна вэ? Номын энэ хэсэгт мань хүн "But blood brotherhood ... that was a matter of eagerly joining one's spirit to the spirit of another. This in itself showed a bright scorn for the futile, laborious human process in which ontogeny was eternally recapitulating phylogeny, in which man forever tried to draw a bit closer to truth only to be frustrated by death, a process that had ever to begin again in the sleep within amniotic fluid. By betraying this human condition the blood brotherhood tried to gain its purity, and thus it was perhaps but to be expected that it in turn should of its very nature incur its own betrayal" гэснийг бодвол цусан холбоосон дээр тулгуурлаж бий болсон хүмүүсийн хоорондох хүнлэг харилцаа нь цэцэглэж амжилгүй үхлээр дуусдагаа. Харин тэр бузар үхлийг араар нь тавихын тулд үхлээс айхгүй байх ёстой ба тэр эр хүнийг холбож буй холбоосын ариун гэдгийг батлахын тулд үхэлээр өөрөөр нь наадах хэрэгтэй гэж хэлэх гэсэн болов уу. Түүний анх Эзэн хаанаас тэргүүний сурагч болон шагнал авч байсан нь насан туршдаа эзэн хааны төлөө зүтгэх гохыг нь эргэлт буцалтгүйгээр дарж орхисон мэт надад санагддаг юм. Тиймээс ч өөрийнхөө үнэнч гэдгийг, өөрийнхөө итгэж биширч явдаг зүйлдээ амь бие, амьдралаа хайрлахгүй зүтгэж чадахыг харуулахыг тэрээр их хүсэмжилж байсан байлгүй. Уул нь аргачлалаа тийм нэг туйл руу хандсан хэлбэрээр авч хэрэгжүүлэхгүй байх боломж байсаар атал энэ нь мань хүний өөрийн философитой нийцээгүйгээс болж яах аргагүй харакаридсан байна. Номондоо "If we made them a little more flexible, it (he refers to manner which he wanted to reach his aim) would not be the same. That 'little' is the point. Purity can't be toned down a little." гэсэн нь энийг батлаад өгөх биз. Хайрт ах дотны нөхөр Юкио Мишимагийн сүүлчийн амьсгал хүртэл бусадад урам хайрлахаар байсан юм. Ямартай ч үхэл гээч энэ эд бидний нүгэлийг наминчилж дотоод сэтгэлд хувьсгал хийж харин энэ хувьсгалаар бие хүн маань өөрчлөгдөн дараачийн төрөлдөө шат ахиж төрнө гэж бодсон байх. Тэрээр зохиолынхоо нэгэнд "I, whose eyes had witnessed so miraculous a transformation, could myself hardly remain unchanged. My callow faith in my own indomitable nature became a prey to misgivings, and I had to work to maintain it. What had been an act of faith now became an act of will. What had been something natural now became something to be sought after" гэжээ. Тэр нэг зүйлийг мэдэж байсан нь юу вэ гэхээр Япон улс тухайн үед тороо нэхээд бусдыг шимээд гэдэс нь цүдийсэн аалзуудаас салахгүй бол эх орон нь дахин сэхээргүй болтлоо мөхнө гэдгийг зөгнөсөн мэдлэг байсан юм. Үүнийгээ илэрхийлэхдээ "If one knows of the decadence of Japan today, the dark clouds that envelop her future, the improverished state of the farmers and the despair of the poor, if one knows all this is due to political corruption and to the unpatriotic nature of the zaibatsu, who thrive on this corruption, and knows that is the source of the evil..." гэв. Тиймээс аалзны тор хаана нэхэгдэж, хор хаана бүрэлдэж байгааг мэдэж чадсан, мэдэх боломжтой нэг нь гараа хөдөлгөж үйл ажилгаагараа л харуулахгүй юм бол тэр хүн юу болоод байгааг мэдээгүйтэй адил гэсэн нь ийм учиртай. Хэрвээ та бас declaration of independence-г уншсан бол энэ тунхаглал дээр ч гэсэн "But when a long train of abuses and usurpations pursuing invariable the same object evinces a design to reduce them under absolute Despotism, it is their right, it is their duty to throw off such government and provide new Guards for their future security" гэж тодоос тод бичигдсан байдгийг санаж байгаа бизээ. Үүнийг чадан ядан орчуулвал "төр засаг ард түмнээ аюулаар дарж айдсаар удирдаж дарангуйлалын засаглалыг тогтоохыг зорих үед мэдлэгтэй, чадалтай нь үүний эсрэг босох нь тэдний эрх бөгөөд бас салшгүй үүрэг МӨН" гэсэн үг. Бодвол Юукио ах минь үүнийг уншаа л байлгүй.
Эцэст нь хэлэхд мань хүн ийм бодолтой явжээ: "Whether in success or in failure, sooner or later time must lead to disillusionment; and if foresight of this disillusionment remains only that, it is mere pessimism. The important thing is to act on this foresight even by dying." Бид ажилаа амжилттай хийсэн ч хийгээгүй ч хэзээ нэгэн цагт таамаглал тодорч, бодит үнэн биелэлээ олж л таараа. Харин тэр гашуун үнэнийг харсан мөртлөө үл хөдөлөхийг писсимизм буюу гутрангуй үзэл хэмээнэ. Хамгийн гол нь энэ таамаглалыг үхэлээр ч хамаагүй эсэргүүцэж хөдлөх хэрэгтэй гэж номондоо гүрэмдээд, залуу үедээ номчирхоод Юукио эх дэлхийгээсээ салан оджээ. Одоо ч гэсэн миний дотор эх оронч луу хүрхэрч lion of loyalty архирна. Гарч судасаа ханаад ходоодоо огтолмоор болох юм. Гэхдээ үхсэн ч сэхсэн ч тангаргадаа үнэнч явая даа. Ай амьдарлаа гэж...

Блог нээв.

Хэсэг найзууд маань учиртайхан шин блог нээж хачиртайхан шиг бичлэг үйлдэж бай хэмээн аргадангуйхан хэлснийг нь бодож тунгаасны эцэст энэхүү блог-г нээж бичсэн бичлэгээ болон толгойд орж ирсэн элдэвийн бодол бодрол, зүүд мөрөөдлийг эрээчиж үүн дээр сараачиж байхаар боллоо.