Monday, April 5, 2010

Day 9: Compartmentalize

It's day 9, and I have been trying hard to overcome all the workload I have accumulated over last few months. Reading list has never been longer before but the good thing is I have not been sleep deprived as much. That's means lots of time can be freed up by depriving myself of sleep.
Another point I was thinking is Amaraa's saying that if he could change the past, then he prefer to build the house brick by brick. That means if I wanna do something big, that I have been thinking about I should start laying the foundation now. Bit by bit.

Day 8: Cavalry ain't coming bro!

"This period [in the middle of the campaign] was tough personally too, on everyone in the campaign. The pressure was brutal and the hours beyond what would be considered healthy or tolerable in most situations. Families were largely abandoned, relationships tested, friendships put on ice. We took strength from our bond as a campaign family based on our deep desire to see Barack Obama elected president. We also came together over the common circumstances of campaign life, the personal struggles, and lack of any normalcy." David Plouffe, the chief campaign manager

"Audacity to Win" гэдэг Дэвид Плау-н бичсэн номыг уншиж дууслаа. Үнэхээр их эрх хүч, мятрашгүй эрмэлзэлээр дүүрэн байсан тэрхүү үеийнхээ тэмдэглэлийг дэлгэн тавьсаныг уншаад цус хөөрөх шиг. Гэвч энэхүү аугаа үйлсэд хүрэхэд дардан замаар давхиж бус харин бусдын явж үзээгүй харгуй замаар явж хүрсэн аж. Түүний хэлдгээр тавьсан зорилгодоо хүрч, хүссэнээ авахад яах аргагүй олон арван зүйл замд орхигдож, амьдарлын хэдэн зуун шалгуур өмнө тавигдаж, мянга мянган сорилтой тулгарах нь дамжиггүй байсан байх. Миний хувьд гэвэл анхны surprise-г өчигдөр авсанаар цааш алхах тусам олон зүйлийн цаад мөн чанар тодрох авай гэж бодож байна. Үүнээс гадна нэгэн зүйлийг нотлож байгаа нь "cavalry ain't coming" буюу морьт хороод ирж туслана гэж бодсоны хэрэггүй гэсэн шивээсийг горьдлогын духан дээр бичиж орхих шиг боллоо. Зорилгыг өндөрт тавьж болох ч, хүрэх замыг амьдралд маш ойр байхаар төсөөлөн алхахгүй бол гэнэтийн surprise-уудаар зам дүүрэн байх аваас зүрх сэтгэл яахан дийлэх билээ дээ.
Би бодруун: Хүнд эхээс төрөхөд хоёр хөл заяасан болохоор эх дэлхий дээр мөрөө гаргах энэ хоёр дээрээ тулгуурлан бид хүн шиг цэх зогсож, хүссэн зүгтээ алхаж урагшилж чаддаг. Хүнд цэх зогсож урагшаа алхаж бай гэж хөл заяасны адилаар оюун ухаан зүрх сэтгэлд ч бас мөрөөдлийн зүг жолоо залахад тулгуур багана байх хэрэгтэй. Хувь хүний хөдөлмөр түүний ажил бол үүний нэгэн багана гэж бодож байна. Харин нөгөө багана бол хүний гэр бүр, дотно харилцаа яах аргагүй мөн юм. Ажил төрөл урагшгүй, амжилт бүтээл бага үед сэтгэл санаагаар унаж нэгэн багана (pillar) нуран уналаа ч гэр бүл, анд нөхөд амраг хайртаас ирэх халуун дулаан сэтгэл нь ачаа хичнээн хүнд байлаа ч нөгөө багана дээрээ дэнчигнэн тогтох хүч өгдөг гэж үзнэм. Уналгүй үлдэх нь унаад босч ирсэнээс хамаагүй амар даваа болох учир аль нэг баганаа алдалгүй авч үлдэх нь амжилтанд арай хурдан хүрэх гол нууц байж магад гэж тунгааж байна.
Юуны учир бодлын хөвөрлөө сараачин суунам гэж өөр өөрөөсөө асуух мөчид би ирээдүйд гарах бэрхшээлүүдийг аль дүрмээр тоглож, ямар хандлагаар хандаж, юуны учир туулах вэ гэсэн метафизикал орчингоо бүрдүүлж байгаа гэж хариулах авай. Чийнхүү бие махбодоо, сэтгэл санаатай уялдуулж хөдлөвөөс өөрийн зөв гэсэн чигээс хазайхгүйгээр барианд орох нигууртай гэж бодном зээ. За бусдыг чөтгөр бүү мэдээ хөө.