Sunday, June 3, 2007

Унтраалгүй асаана

Би нүдээ анин, дотоод сэтгэл рүүгээ өнгийлөө. Өрөвдөлтэй дүр зураг гялс буусан боловч өнө эртний түүхийг агуулсан том гэгчийн хар сав үл мэдэгдэх хэмнэлтээр тэнд тогшин байв. Заримдаа хурдасч аяндаа сулардаг энэ хэмнэл надад яасан дотно санагдаж байгааг тэр л өдрийн наран доор би мэдэж, өөр өөрийгөө дахин нээх шиг санагдав. Би гээч хүн дотоод сэтгэлийн хар саванд хүсэл найдварын олон зүйлийг овоолж тавиад өндрөөс өндөр гэгч цамхаг барьсан нь тэнгэр өөд сүндэрлэн миний өмнө дүнхийж байлаа. Цамхагийн оройд ҮНЭН бий гэж, түүний орой руу яаран давхиж явах замд заримдаа “амьдралын салхи” намайг дуэльд дуудан морин дээрээс минь жадаар сүлбэн унагаадаг. Өөрийн муудаа унасан “амьдрагч” би зүрхэндээ уйлавч буцаж босон морин дээрээ суухаас өөр замгүй гэдгийг унахдаа үмхсэн шороогоо амталж байж л мэднэ. Гашуун шорооны гайхамшигт мэдрэмж намайг чадалгүйтал, доройтолын халуун галд шарж, хүйтэн усаар сэртэл цохиж сэрүүцүүлнэ. Энэ л мэдрэмж намайг энгүй их бодлын далайд дарвуулаа татан учиг болж би гээч хүн бодлын хөвөрлөөр дахин салхи хийн хурдаа авна. Ялагдлын эргээс холдон хөвөхүйд зүрх сэтгэлийн минь учгийг тэр л завь зүсэн одож ирээдүйн өндөрлөгөөс орох найдварын бороон дуслыг тэр л завь тосон авч хүсэл тэмүүллийн цэцгийг услана. Хав харанхуйн дунд мөрөөдлийн цог унтарвал хүн төрөлхтөн галгүй хоцроно гэдгийг мэддэг юм шиг мөнхийн дэнлүү мөрөөдийн цогийг унтраалгүй асаана. Мөрөөдлийн цогийг унтраалгүй асаана. Тиймээ унтраалгүй асаана.

2 comments:

Anonymous said...

Forbiidden Color Gun uhaany nomnuud unshdag bol absolut unen gej baidaggui zuvhun universal unen gej baidag gedgiig medeh biz.

Anonymous said...

Amidrald hun bur ooriin onogdson zamaar yavj, ooriin dotood setgeliin mun yortsontsod orshihuin turshlagiig olj avan, oorteigoo hiisen dain, bodol sanaany dain, amidral, zovlontoigoo temtseh temtseld yalj bas yalagdaj "ooroo ooriigoo tanij", "ooriinhooroo uneniig" needeg met.